Энгийн бугуйн цаг ухаалаг болжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Энгийн бугуйн цаг ухаалаг болжээ

“Martian Watches” компани ухаалаг цагны шинэ цуглуулгаа танилцууллаа. Тэдний бүтээсэн ухаалаг цаг нь энгийн бугуйн цаг шиг загвартай, жижиг OLED дэлгэцтэй юм.

Bluetooth-ээр өөрийн ухаалаг гар утас болон таблеттайгаа холбосноор та дээрх жижиг дэлгэцээр шинэ мэдээллээ авч болно.

Жишээ нь тань руу залгаж байгаа дугаарыг харах, текстэн мэссэж унших, цахим шуудангаа шалгах, Facebook, Twitter, Instagram, болон банкны мэдээллийн шинэчлэлтийг мэдээллэх зэрэг олон боломжийг танд олгох аж.

Энэхүү цагийг 129 ам.долларын үнээр энэ оны сүүлийн хагаст худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж