Охид хүчирхийллийн эсрэг нэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Охид хүчирхийллийн эсрэг нэгджээ

Монголд охидыг хүчирхийлэх гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа тул Канадын сангийн дэмжлэгээр “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ хамтран охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт кампанит ажлыг гуравдугаар сарын 8 хүртэл өрнүүлэхээр болжээ. Кампанит ажлын хүрээнд олон нийтэд дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Охидын эрхийн дуу” бүтээсэн бөгөөд дуучин Д.Маралжингоо, “Honeymoon” хамтлаг дууг олон нийтэд хүргэх гэнэ.  Дууны клипэнд 4200 охин эрхийнхээ төлөө тэмцэж, флаш моб хийн оролцох аж. Түүнчлэн “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдрөөс дөрөв хоногийн турш “Улаан гэр” арт галлерейд үнэ төлбөргүй гарч байгаа бол  200 охиныг хамруулсан “Охидын эрхийн форум”-ыг ирэх сарын 24-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хууль зүйн яам, нийслэлийн Цагдаагийн газраас өгсөн  мэдээллээр 2013 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүй 109 охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан бол мөн оны аравдугаар сарын байдлаар нийслэлд хүүхэд хүчиндсэн 54 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 17 тохиолдлоор  нэмэгдсэн тоо юм байна.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж