Ажлаас халагдсан нөхөн олговрыг хэн төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Ажлаас халагдсан нөхөн олговрыг хэн төлөх вэ?

Дээд шүүх өнгөрсөн есөн жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалжээ.

Төрийн албаны маргааны талаарх судалгаа

Д/д

Он

Ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тоо

Үүнээс ажилд нь эгүүлэн тогтоосон

Ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжилж,
түүнийг нь гаргасан

Төрийн байгууллагаас гаргасан төлбөрийн хэмжээ

1

2005

8

2

2

1 169 769

2

2006

16

12

5

2 678 755

3

2007

12

11

9

8 464 369

4

2008

22

13

8

6 819 765

5

2009

50

25

13

26 922 511

6

2010

81

63

30

67 261 185

7

2011

50

30

15

40 489 421

8

2012

37

33

10

31 092 985

9

2013

32

21

9

24 202 605

10

Нийт

308

210

101

209 101 365

 Ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүсийн зарим нь л ажилгүй байсан хугацааны нөхөх олговор авах нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан бөгөөд 101 хүнд нийт 209 сая төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэсэн аж.

Цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгаа юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж