Малын индексжүүлсэн даатгалын хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгалын хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг 79 хувийн саналаар дэмжиж, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хорооны байнгын хороодын хуралдаанд анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүллээ.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон түүнийг  дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ хуулийг дагалдаж, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж