
Иргэдийн байртай болох гэсэн хүслээр жолоо цулбуураа хийж тэр хэрээрээ орон сууцны үнийг хөөрөгдөж байдаг эрх мэдэлтнүүдийн баг манай улсад байдаг нь барилгынхан. Манай улсын ууган салбар гэдгээрээ хөгжлийнхөө зам руу нэгэнт орчихсон баймаар гэж бодох барилгын тогоо руу өнгийх тусам л асуудал цухалзаж тэр хэрээрээ иргэдийг бухимдуулж байдаг нь нэгэнтээ ил болсон энэ салбарт өнөөдрийг хүртэл тодорхой бодлого, хариуцлагын тогтолцоо алдагдсан гэмээр. Байнга л ам.метрийн зөрүү, сантехникийн эвдрэл, цахилгаан хаалга, шатны асуудал хөндөгдөж байдаг барилгын компаниудын босгосон “балгас”-уудтай холбоотой яриа иргэдээс тасардаггүй. Тэгвэл энэ мэт асуудлаар ШӨХТГ-т ирүүлсэн өргөдөл, гомдлын хариу болгож О.Магнай мэдэгдэл хийлээ. Тэгвэл энэ мэт асуудлаар ШӨХТГ-т ирүүлсэн өргөдөл, гомдлын хариу болгож О.Магнай мэдэгдэл хийлээ. Энэхүү гомдлын асуудлыг мөнгөн дүнд шилжүүлбэл 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий асуудлыг шийдсэн байна. Цаашид энэ мэт иргэдийг хохироосон том толгой, эрх мэдэлтэй компанийн захирлууд нь сая саяар мөнгөө халааслаад хөлд нь иргэд үрэгддэг байдлыг хална. Барилга хот байгуулалтын яам, ЦЕГ, МХЕГ гэх мэт эрхийг нь цуцалдаг, хянадаг, шалгадаг эрх бүхий байгууллагуудтай бид хамтарна. Хаа хаанаа иймэрхүү хариуцлага нэхдэг болчихвол барилгын компаниудтай холбоотой асуудлыг шүүхээр шийддэг болно. Манайд иргэдээс ирж буй гомдлын дийлэнхийг орон сууцныхаа ам.метрийн хэмжээг заагаагүй байхад нь гэрээгээ хийгээд байраа авчихсан тохиолдлууд эзэлээд байна. Өмнө нь иймэрхүү зөрчилтэй холбоотой томоохон шалгалт хийж байгаагүй болохоор барилга гүйцэтгэгч компаниуд талбайн хэмжээн дээр хайнга ханддаг байсан нь нууц биш. Тэгэхээр цаашид баригдах барилгуудтай холбоотой иймэрхүү асуудал гарахгүй болов уу. Дахиад бид дээрх зөрчилтэй холбоотой 180-аад гомдлыг шийдвэрлэнэ. Иргэдийг хохиролгүй болгоно. Ажил дөнгөж эхэлж байна. Бидний зүгээс цаг хугацаа амлахгүй. Биднээс шалтгаалахгүй бэрхшээлүүд их байна. Юутай ч бид иргэдээ хохиролгүй болгоно” гэлээ.
Тэгэхээр даварсан барилгын компаниудын хөлийг тушиж, амыг хазаарлах нь ээ, О.Магнай дарга. Юм л бол “Магнай дарга аа, гээд л хов зөөдөг болсон хэвлэлийнхний хувьд хяналтаас гараад байсан барилгын салбар руу энэ мэтээр дайрч байгаа нь сайшаалтай.
Эхний ээлжинд зөрчил илэрсэн “Тектоник”, “Тайгам-Айлтай”, “Гангар-Инвест” зэрэг компаниудыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгоно гэж байлаа.
Тэгэхээр юутай ч барилгын компаниудыг багалзуурдаж эхлэх нь дээ гэх хүлээлт үүсэв. Арга ч үгүй биз. Ашиглалтад ороод гурван намрыг ч үзэж амжилгүй “өвгөрч” эхэлдэг орон сууцны том том хотхон хорооллууд манайд бишгүй. Зундаа борооны ус гоожиж, өвөлдөө хаалга цонхноосоо цантаж, хавар намартаа мөөгөнцөртлөө, цахилгаан шат нь гацлаа, уналаа гэх мэт хүний эрүүл мэнд, амь насанд халтай зөрчлүүд хэдийнэ бидэнд танил сонсогддог болсоор удлаа. Тэгэхээр энэ бүхэнд О.Магнай даргын тусламжтайгаар цэг тавибал сайхан л байна.
М.МӨНХТУНГАЛАГ"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
