
УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр 13.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зар түгээгээд байна. Бүлгээс энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт болох орон нутгийн дахин сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийх аж. Тус аймагт дахин сонгууль зарлагдаад байгаа нь өнгөрсөн 2012 онд болсон орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг аймгийн Сонгуулийн хороо нь бүртгээгүйтэй холбоотой. Энэ асуудалтай холбоотойгоор тус нам иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдлаа хэмээн шүүхэд хандсанаар тус аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг сумын Баяншанд гэсэн багуудад дахин сонгууль зарлагдсан юм. Нийтдээ 12 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-ын гишүүд өрсөлдөнө.
Г.ДАРЬ