
Хуулийн төслийг УИХ-ын төвшинд боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж ажилласан юм. Түүний онцолсноор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод ДНБ-ний таван хувиас их ашиг олох ордыг стратегийн ордод тооцно хэмээн үзжээ.
Мөн төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан Бодлогын зөвлөлийг байгуулж, ажиллуулах. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх. Нөхөн сэргээлт болон уурхайн хаалтын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хийнэ гэсэн заалт орсон байна.
Г.ДАРЬ