
Үндэсний статистикийн хорооноос таван жилд нэг удаа хийдэг аж ахуйн нэгжийн тооллого өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэж, тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болжээ. Улсын бүртгэлд бүртгэлтэй 2454 аж ахуйн нэгжээс татварын хэлтэст ойрын хэдэн жил тайлан өгөөгүй, шүүхээр татан буугдсан зэрэг шалтгаанаар 239 аж ахуйн нэгж тооллогод хамрагдаагүй байна. Тиймээс энэ жил 2215 аж ахуйн нэгж тоологдохоос өнөөдрийн байдлаар 80 хувь нь тооллогодоо идэвхтэй хамрагджээ. Компани, нөхөрлөл, хоршоо, төрийн өмчит болон орон нутгийн өмчит, төсөвт байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагыг тоолж, газрын зураг дээр тэмдэглэгээ хийсэн байна.
С.Отгон