“Цогт тайж ” уран сайхны киног сэргээн засварлана

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

“Цогт тайж ” уран сайхны киног сэргээн засварлана

Монголын түүхийн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж,дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирч, уг киноны контратив хувилбарыг  францын талд хүлээлгэн өглөө. “Цогт тайж” уран сайхны кино нь негатив, контратив, лаванд, дуу, дүрсний гэсэн таван төрлөөр  Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй учиртай. Харин хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд “Цогт тайж”-ийг сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хуулбар буюу контратив хальсыг өгч явуулсан байна. “Цогт тайж” уран сайхны киног Францын соёлын яамны харьяа “CNC” кино архивын төвд сэргээн засварлах юм.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж