Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 23-28градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэнбайна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун болон төвийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19, 20-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус,өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны эх болон сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.