“Кингс” дахин нэг жил Сакраментод

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

“Кингс” дахин нэг жил Сакраментод

АНУ-ын Сакраменто хотын сагсан бөмбөгийн баг хотоосоо нүүх талаар яриа гарч эхэлсэн нь тус хотын сагсан бөмбөг сонирхогчдын дунд багагүй шуугиан тарьсан. Нүүх болсон шалтгаан нь “Арко арена”. Тус ордон харьцангуй сүүлд буюу 1988 онд ашиглалтад орсон ч багтаамж болоод дотоод зохион байгуулалтын хувьд асуудалтай гэнэ. Багтаамжийн хувьд дээд хязгаар нь 17317 бөгөөд энэ нь NBA-ын тоглолтууд болдог орднуудаас хамгийн жижиг нь, дундаж багтаамжтай орднуудаас 2-3 мянган суудлаар цөөн аж. Тиймээс ч плей-оффын шатанд шалгарах боломжтой авьяаслаг залуусыг нэгтгэж чадсан “Кингс” орлого багатай ордноо солих шаардлагыг удаа дараалан хотын захиргаанд тавьсан ч дорвитой арга хэмжээ аваагүй учир буурь сэлгэх дээрээ тулаад байсан юм. Харин Сакраменто хотын мэр, цагтаа NBA-ын тоглогч явсан Кевин Жонсонтой тохиролцоо хийсний эцэст дахин нэг улирлыг энэ хотдоо үдэхээр болжээ. Энэ хугацаанд Кевин Жонсон хотынхоо бизнесийн байгууллагуудтай хамтарч, шинэ ордон барих төсөл боловсруулан танилцуулах болзол тавьсан гэнэ. Ямартай ч ирэх жил өөр нэг хотын “Кингс” бус “Сакраментогийн Хаад” NBA-д хүч үзэх нь.    

Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж