Дуучид хар тамхины хэргээр шийтгүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Дуучид хар тамхины хэргээр шийтгүүллээ

Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид “Лемонс” хамтлагийн басс гитарчин Б.Анар нарын найман хүнд холбогдох хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэх хэргийг хянан хэлэлцэж, өнгөрөгч даваа гаригт ял оноожээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Билгүүн, Т.Үүрцайх нарт 7-11 жил, Т.Билгүүнд нэг жил 10 сар, Н.Энх-Учралд нэг жил хорих ял оноосон бол Н.Инжинас, Л.Содбилэг, Б.Анар нарт зургаан сарын хугацаагаар баривчлах ял тус тус оноосон байна. Харин “Лемонс” хамтлагийн дуучин Ц.Одбаярт холбогдох хэргийг прокурорын хяналтад хэрэгсэхгүй болгожээ.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж