Их хэмжээний мөнгийг тогсоны иргэдэд тарааж өгөхийн тулд бүтэн хоёр өдөр зарцуулсан учир цэрэг, цагдаагийнханманаж хоножээ.Нэг цагдаагийн хэлснээр тэд шөнийн цагаар мөнгийг манаж хонохдоо найман сая юаниар гудас хийж, 4.2 сая юаниар дэр хийж, дээр нь унтаж үзсэн гэнэ. Гэхдээ мөнгөн дээр унтах нь маш тухгүй, хэцүү байсан гэж хөгжилдөн ярьжээ. Тосгоныхон хөрөнгө оруулсан мөнгөөсөө шалтгаалаад өөр, өөр ашиг хүртсэн байна. Ян Хуай гэгч тосгоны эрийн хэлснээр тэрээр 200 мянган юанийн мөнгөн урамшуулал авсан гэнэ.
Жианше тосгоны оршин суугчид 2010 оноос орон нутгийн албаныхны санаачилсан бага оврын усан цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших болсноор жил бүр ийнхүү ашгаа хүртдэг болжээ. Одоогоор тосгоны 438 өрхийн 340 нь хамтарсан төслийн хувьцаа эзэмшигч болоод байгаа аж. Жианше тосгоныхны мэдээлснээр хувьцаанаас хамгийн их ашиг олсон азтай хүмүүс 300 мянга орчим юанийг халаасалсан гэнэ.