
Монголд анх удаа бүртгэгдсэн дөрвөн ихрийн нэг нь өнгөрсөн ням гаригт эндсэн байна. Төрөөд сар ч болоогүй дөрвөн ихрийн охин нь нас барсан харамсалтай мэдээллийг зарим хэвлэлээр мэдээлжээ. Ихрүүд дундаас ганц охиных нь бие тааруу байгаа тухай эмнэлгийнхэн төрсөн цагаас нь хэлж байсан бөгөөд тусгаарлан эрчимт эмчилгээ хийж байжээ. Монгол түмнийг баярлуулан мэндэлсэн ихрүүдийн нэг нь эндсэнд охины аав, ээж болон гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье.
М.ЦЭЭЛ