Г.Хайдавын отгон шавь тоглолт хийх нь ээ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Г.Хайдавын отгон шавь тоглолт хийх нь ээ

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавыг мэдэхгүй танихгүй хүн гэж үгүй билээ. Тэгвэл түүний отгон шавь Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Цэрэнчунт эх орондоо тав дахь бие даасан тоглолтоо хийх гэж буй.

“VIP 100” тоглолт нь нэгдүгээр сарын 19-нд “IVY” ресторанд болох байна. Уг тоглолтод “Маринский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова хамтран оролцох бөгөөд төгөлдөр хуурчаар Испанид олон жил уран бүтээл туурвиж байгаа Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг уригджээ.

Э.ТЭКҮ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж