Үндэсний Супер лигийн легионерууд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Үндэсний Супер лигийн легионерууд хэн бэ?

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ Супер лиг тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Үндэсний Супер лигийн өрсөлдөөнийг нэмэх, Монголын сагсчдадаа гадаадын тамирчидтай өрсөлдүүлэх, туршлагыг суралцах зорилгоор легионер /гадаадын сагсчин бөмбөгчид/ тоглогчдын.

МҮСБХ-ны дүрэм ёсоор Супер лигийн нэг баг гурван легионер тоглогчтой байхыг зөвшөөрдөг. Мөн гурван легионер тоглогч нь тоглолтын явцад хоёр нь талбайд зэрэг гарахыг зөвшөөрсөн байдаг. Супер лиг долоон багтай. Тэгвэл Супер лиг 21 хүртэл легионер тоглогч байх боломжтой гэсэн үг. Одоогийн байдлаар Супер лигт 16 легионер хүчин зүтгэж байна. Легионер тоглогчид манайхнаас өөр орчин сагсан бөмбөгийн боловсрол эзэмшиж, тоглолтын арга барил өөр учир Монголын сагсан бөмбөгчид тэднээс суралцаж, олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоход туршлагатай болно гэсэн үг. 2013-2014 оны Супер лиг маш ширүүн өрсөлдөөн дунд Спортын төв ордонд даваа, лхагва, баасан болж байна. Энэ улиралд АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-д сонгогдон тоглож байсан болон сонгогдохоор бэлтгэлээ базааж буй тамирчин ирснээрээ онцлогтой. Мөн МҮСБХ-ны дүрэм ёсоор солилцооны цонхоор багууд легионер тоглогчдоо хоорондоо солилцох, худалдах боломжтой байдаг.

Ингээд 2013-2014 оны МҮСБХ-ны Үндэсний Супер лигт хүчин зүтгэж буй гадаадын легионер тоглогчдын талаар манай сонин энэ дугаартаа онцолж байна.    

Чуквудиебере Мадуамбум /Сүхбаатар SBL Хүлгүүд баг/

Чуквудиебере Мадуамбум 1991 оны гуравдугаар сарын 19-нд Нигери улсад төрсөн. Нигери улсын иргэн. Мэргэжлийн сагсан бөмбөгч. Биеийн өндөр 206 см, жин 95 кг. 2011 оны NBA-гийн драфтын хоёрдугаар раундын 56 дахь сонголтоор “Лос-Анжелес Лейкерс” багт хуваарилагдсан. Драфтын өдөр солилцоогоор “Денвер Наггетс” багт очжээ. Улсынхаа “Додан Уорриорз” болон “Кано Пилларс” багуудад тоглож байсан бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас зохион байгуулдаг Африкийн клубүүдын АШТ-нд оролцож, NBA-гийн менежерүүдийн анхаарлын төвд орж байжээ. Тэрээр МҮСБХ-ны Супер лигт хүчин зүтгэж буй легионер тоглогчдоос хамгийн өндөр чансаатай нь юм.

Терренс Жойнер /Говь-Алтай Монторх баг/


АНУ-ын NBA-гийн драфтад дэвшихээр бэлдэж буй Терренс Жойнер Үндэсний Супер лигийн Говь-Алтай Монторх багт хүчин зүтгэдэг . Өдгөө 25 настай Терренс Жойнер  Миссиссипи Валлей Стэйт сургуулийн сагсан бөмбөгийн “Клубхаус” багт хамгаалагчаар тоглодог. NBA-гийн драфтад дэвшихээр энэ зуны турш “Хьюстон Рокетс” багийн од Жэймс Хардентэй бэлтгэл сургуулилт хийжээ. Анхны тоглолтдоо 45 оноо авч Үндэсний Супер лигийн 2013-2014 оны улирлын дээд оноог авсан. Түүний “Увс Эрдэнэдрийлэнг Ригс” багийн эсрэг 49 оноо авч, дээд амжилтаа шинэчилсэн.
 

Жое Дэвис /Дорнод Танан Гарьд баг/

АНУ-ын сагсан бөмбөгийн коллежийн NCAA-д хүчин зүтгэж байсан Жое Дэвис 1988 оны 4 сарын 21 нд төрсөн. Өнгөрсөн жил NBA-гийн аварга “Майами Хит” багийн хөгжлийн лигт хүчин зүтгээд энэ улирлаас манай улсын Супер лигт тоглохоор болсон . Жое Дэвис 2008-2011 онуудад “Morgan state university” сурч тоглож байсан. Харин 2010-11 онд сургуулийнхаа багийн хамт дивизоныхоо болон Конференцийн аварга болсон юм. 

П.Ж. Гэйнор /Баянгол Гурван тамир баг/

П.Ж.Гэйнор 1989 онд төрсөн.  203 см өндөртэй хүчний довтлогч болон төвийн байрлалд тоглодог. Түүний уран гоё тохолтууд Спортын төв ордонд цугласан үзэгчдийг баясгадаг. Тэрээр 2008-2011 оны хооронд АНУ оюутны сагсан бөмбөгийн лиг буюу /NCАА нэгдүгээр дивизонд/ “University of Centrаl Floridа” сургуулиас тоглож байсан. 2012-2013 улмаар П.Ж.Гэйнор өнгөрсөн улирал АНУ-ын АBL буюу “Аmericаn Bаsketbаll leаgue”-ийн “Palm Beach Piranhas” багт хүчин зүтгэж лигийн аварга цолыг хүртээд Монголын Үндэсний Супер лигт хүчин зүтгэхээр иржээ.

Кристофер Мур  /Увс Эрдэнэдрийлинг Ригс/

Кристофер Мур /Christopher Moore/ 1988 онд төрсөн.  206 см өндөртэй, 90 кг жинтэй. К.Мур манай улсаас гадна Австрали улсад легионероор тоглож байсан нэгэн. АНУ-ын сагсан бөмбөгийн ABA лигийн “Atlanta Wildcats”, Австрали улсын сагсан бөмбөгийн “Pro Shoalharon tigers” багт тоглож байна.


Кори Бүүнэ /Их өргөө Аравтууд/

Өдгөө 25 настай Кори Бүүнэ /Corey Boone/ 206 см өндөртэй. АНУ-ын легионер тоглогч юм. Тэрээр АНУ-ын Alvernia University, сагсан бөмбөгийн EBA лигийн Harrisbury Horizon багт тоглож байсан.


Аундре Уиллиамс /Их өргөө Аравтууд/

Аундре Уиллиамс /Aundra Williams/ 1989 онд төрсөн. Үндэсний Супер лигийн нуруулаг төвийн тоглогчдын нэг. Тэрээр 208 см өндөртэй. А.Уиллиамс  АНУ-ын “Marshall university” багийн бүрэлдэхүүнд АНУ-ын сагсан бөмбөгийн ABL лигт тоглож байсан.

Кори Бети  /Увс Эрдэнэдрийлинг Ригс/

Увс Эрдэнэдрийлинг Ригс багийн холбон тоглогч Кори Бети /Corey Bethea/ 1986 онд АНУ-д төрсөн. 193 өндөр 80 кг жинтэй. АНУ-ын West Virgina university, сагсан бөмбөгийн “Semi pro Deleware”, “Destroyers” багт тоглож байсан юм.

Супер лигийн үлдсэн найман лигеонер тоглогчийн талаарх мэдээллийг www.news.mn сайтаас уншаарай.

Б.БИЛЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №044


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж