Мишель Обама: Хангалттай

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Мишель Обама: Хангалттай

-Мишельд 2017 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл дахин гурван жил хүлээх үлдэж байна-

АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар амралтаа тус
тусдаа өнгөрөөх болсныг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Гэвч үүнд хэн ч гайхсангүй. Учир нь АНУ-ын тэргүүн хатагтайн гунигтай
харц, итгэлгүй байдал нь тэднийг бие биедээ хайргүй болсныг харуулаад
удаж буй билээ.

Барак Обама шинэ он гарсны дараа Малия, Саша хоёр
охинтойгоо Хавай дахь амралтаасаа буцсан бол тэргүүн хатагтай Мишель
Обама арал дээр төрсөн өдрөө найз нөхөдтэйгээ тэмдэглэхээр ганцаараа
үлджээ. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама энэ сарын 17-нд 50 нас
хүрэх бөгөөд эр нөхөр нь төрсөн өдрийн бэлэг болгож түүнийг арал дээр
хоёр долоо хоног үлдэхийг зөвшөөрсөн гэж хэвлэлээр бичиж байгаа ч үүнээс
ноцтой шалтгаан цаана нь нуугдаж буй аж.

АНУ-ын тэргүүн Барак
Обама, Мишель хоёр заяаны хос шиг харагдах гэж олон жил хичээж буй
боловч бодит байдал нь эхнэр нь түүнээс өнөөдөр салахад ч бэлэн аж.
Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг АНУ-ын ерөнхийлөгчийг олон  нүд ажиглаж,
алхам бүрийг нь анаж,  шүүмжилж, алдаа гаргахыг нь отож, дараагийн
нүүдлийг нь тааварлаж байдаг. Барак Обама АНУ-ыг дахин удирдахаар болсон
ч Мишель тэр хоёрын хооронд бүх зүйл дууссан нь маш тодорхой болжээ.
Өнгөрсөн хугацаанд Мишель эр нөхрийнхөө анхаарлыг татах гэж байдгаараа
хичээж байв. Харин Барак Обама ажил хэргийн шаардлагаар аятайхан, сэтгэл
татам бүсгүйчүүдээр хүрээлүүлж чаддаг нэгэн аж. 2010 оноос хойш Барак
Обама Вера Бэйкер, Керри Вашингтон зэрэг бүсгүйчүүдтэй нэр холбогдсон.
Барак Обама бүсгүйчүүдтэй нэр холбогдох болгонд тэдгээр бүсгүйчүүд
түүний сонгуулийн кампанит ажил эсвэл олон нийтийн арга хэмжээнд
оролцсон гэдэг албаны тайлбараар цайруулаад өнгөрдөг байв. Гэвч Нелсон
Манделатай салах ёс хийх ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Данийн Ерөнхий
сайд Хелле Торнинг-Шмиттэй илт сээтэгнэсэн нь Мишель Обамад төдийгүй
олон америкчуудын дургүйцлийг төрүүлж, хэвлэлийн сенсаци болсон юм.
Барак Обама шилжилтийн насны жаахан хөвгүүн шиг аашилж, өөрийг нь олны
өмнө үл хайхарсан нь Мишель Обамагийн тэвчээрийг барсан билээ. Нелсон
Манделатай салах ёс хийсний дараа Цагаан ордонд ирэхдээ дэлбэртлээ
уурласан Мишель Барак Обамад “Миний хувьд хангалттай” хэмээн хашгирч,
өмгөөлөгчтэй уулзжээ. Хэдийгээр Мишель Барак Обамаг ерөнхийлөгч байх
хугацаанд түүний нэр нүүрийн төлөө Цагаан ордонд хамт байх боловч ордны
өөр жигүүрт тусдаа байхаар болжээ. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр
хамт нэг оронд унтахаа ч больсон бөгөөд Мишель Чикаго дахь тансаг
өргөөнөөсөө хувцас хунараа авч, нүүхдээ бэлтгэжээ. Барак Обамагийн
болчимгүй үйлдэл америк эмэгтэй­чүүдийн дунд бөмбөг хаясан мэт болсон
бөгөөд Цагаан ордон Мишелийг өмөөрч, Барак Обамаг буруутгасан эмэгтэй
сон­гогч­дын захидалд дарагд­с­ан байна. Тэдний дунд Барак Обамагийн
эмэгтэй зөвлөх, найз нөхөд нь ч байжээ.

Гэвч Мишель Барак Обамад
салах тухай хэлсэн нь анхны удаа биш гэнэ. “Нью Йорк Таймс”-ын
бестселлер зохиолч, Эдвард Клейн АНУ-ын одоо­гийн ерөнхийлөгч Барак
Обамагийн тухай “The Amateur” номондоо түүний засаг захиргааны улс
төрийн ажлууд болон хувийн амьдралынх нь тухай нийтэд тараагүй фактуудыг
дэлгэсэн байдаг. Түүний бичсэнээр бол Мишель Обама бүр 2000 онд Барак
Обамагаас салах гэж байжээ. 2000 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын
сонгуульд ялагдах үед Мишель түүнээс салах тухайгаа хэлснээс Барак
Обамаг амиа хорлож ч магадгүй гэж найз нөхөд нь эмээж байжээ.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн Бобби Раштай өрсөлдөх хэрэггүй гэсэн
эхнэрийнхээ зөвлөгөөг Барак Обама үл тоосон юм. Тэр үед Барак Обама,
Мишель хоёр гэр бүл болоод найман жил болж байв. 2000 оны ялагдал нь
түүнд хүнд цохилт болсон төдийгүй гэр бүлээ санхүүгийн хүнд байдалд
оруулсан байдаг. Барак Обама тэр үед эхнэрээ тайтгаруулж, сайн сайхан
амьдрах Мишелийн итгэл найдварыг сэргээхийг хичээж байв. Эр нөхөр нь
түүний үгийг үл тоож, аз туршин гэр бүлээ хэцүү байдалд оруулсныг Мишель
уучилж чадахгүй байв. Тэр үед Барак Обама эхнэр нь өөрөөс нь салахаар
шийдсэнийг найзаас нь сонсчээ. Харин Барак Обама улс төрд орохоор эргэлт
буцалтгүй шийдсэн тул найз нөхдөөсөө тусламж хүссэн юм. Гэвч энэ
тухайгаа эхнэртээ хэлээгүй аж. Тэд хэцүү үеийг хамтдаа даван туулсан
бөгөөд 2005 онд Барак Обама Иллинойс мужаас Сенатад сонгог­дож,
эхнэрийнхээ итгэ­лийг дахин олж авчээ. 2010 онд Барак Обама АНУ-ын
Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн дараа тэд мөн л салах
дээрээ тулсан тухай хэвлэлүүд  шуугиж байсан ч тэгсгээд намдсан билээ.
Эдвард Клейний номонд бичсэнээр АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон
өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эхнэрээ сонгуульд
өрсөлдөхийг ятгаж, Барак Обамаг ерөнхийлөгч болоход “тохирохгүй” гэж
хэлсэн тухай бичсэн байдаг. Мөн номонд Барак Обамагийн удам угсаатай
холбоотой олны мэдэхгүй фактууд жишээлбэл, АНУ-ын анхны хар арьст
ерөнхийлөгч Кенид төрсөн төдийгүй өөрөө Христийн шашинтан гэдэг ч үнэн
хэрэгтээ лалын шашинтан гэдгийг илчилсэн нь бий.

Харвардын хуулийн
сургууль төгссөн Мишель Обама Чикагод хуулийн нэгэн компанид ажиллаж
байхдаа АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Барак Обаматай танилцжээ. Сарын
дараа Барак Обама Мишелийг болзоонд урьсан ч тэрбээр ажил хэргийн
харилцааг романс болгох нь зохисгүй гэж үзэж, татгалзсан аж. Гэвч эцэст
нь Барак Обама, Мишель бие биедээ дурлажээ. Анх Чикаго хотын нэгэн
худалдааны төвийн гадна үнсэлцсэн АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай
хоёр 20 жилийн дараа өнгөрсөн жил анх үнсэлцсэн газраа очиж, дурсгалын
зураг татуулсан юм. Барак Обама хоёр жил үерхсэний эцэст Мишельд сууя
гэж хэлжээ.

Мишель тэр өдрийг дурсахдаа “ Бид кафед сууж байтал
зөөгч дессерт, бөгжтэй авчирч өгсөн. Үнэхээр гэнэтийн бэлэг байсан”
гэжээ. Сүй тавьснаас хойш нэг жилийн дараа тэд 1992 онд гэрлэсэн билээ.
Тэд хоёр Малия, Саша нэртэй хоёр охинтой. Тэднийгээ Христийн шашинтны
хатуу сахилга батаар хүмүүжүүлж, 12 нас хүртэл нь гар утас хэрэглэх,
амралтын өдрүүдээр телевиз үзэж, фэйсбүүк хэрэглэхийг нь хориглодог
байна.

Тэдний түүх ингэж л эхэлж байжээ. Гэвч одоо тэдний хооронд
бүх зүйл дууссан аж. Тэднийг хамт байлгаж байгаа зүйл нь хоёр охин нь
бас Барак Обамагийн улс төрийн кареьр. Мишель нэгэнт хайргүй болсон
нөхрөөсөө хэзээ ч хамаагүй салахад бэлэн ч АНУ-ын түүхэнд тэргүүн
хатагтай хэзээ ч нөхрөө хаяж явж байгаагүй тул ерөнхийлөгчийн, улс орны
нэр нүүрийн төлөө түүнд хүлээхээс өөр сонголт байхгүй.  Тиймээс Мишельд
2017 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл дахин гурван
жил хүлээх үлдэж байна.

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №044


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж