Ерөнхий сайд өнөөдөр Хэнтий аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд өнөөдөр Хэнтий аймагт ажиллана

Ерөнхий сайд С.Батболд өнөөдрөөс эхлэн орон нутагт та хоног ажиллана. Засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллах гараагаа Хэнтий аймгаас эхэллээ. Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга болон орон  удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцах юм. Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Өндөрхаан хотод хур тунадас орох ба салхи  өмнөөс секундэд 9-14 метр хүрч,  14-16 градус дулаан байх төлөвтэй байгаа аж. Түүний дараа орон нутгийн иргэдтэй уулзалт хийснээр Хэнтий аймагт ажиллах арга хэмжээ өндөрлөх юм. Маргааш Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах юм.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж