УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нартай хамтранболовсруулсан хуулийн төслөө танилцууллаа. Найман бүлэг, 23 зүйл бүхий уг хуульд монгол хэлийг төрийн хэл төдийгүй гол хэрэглэгч нь болсон монгол түмний эх хэлний дархлааг хамгаалсан хууль болсон гэдгийг онцлов. Одоогоор монгол хэлний дүрмийг хэн боловсруулдаг, хэрхэн засч залруулдаг, буруу хэрэглсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага ч тодорхойгүй. Тэгвэл хуулийн төсөлд монгол хэлийг Үндсэн хуулийн нэгэн адил манаачтай болгож байгаагийн дээр монгол хэл бичгийг албан ёсоор хуульчилж буйгаараа онцлог ажээ. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хуулийн төслийн талаар санаа бодлоо уралдаж олон санал хэлж байлаа. Хэлэлцүүлгээс хийсэн сурвалжлагыг бид удахгүй хүргэнэ.
Монгол хэлний хуулийг хэлэлцэв
УИХ-ын гишүүн М.Батчимэг санаачлан боловсруулсан “Монгол хэлний тухай хууль”-ийн төслөө өнөөдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөлөгчдөд танилцуулан хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт ахмад, залуу эрдэмтэд, их дээд болон дунд сургуулийн багш нар, хэлэлийнхэн гэхчилэн хэлийг хамгийн ихээр хэрэглэж буй хүмүүсийн төлөөлөл цөм цугласан юм. Хамгийн алсаас ирсэн гийчид нь Орхон аймгийн “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн багш нар байлаа. Хуулийн төслийг “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-ийг дагаж мөрдөж ирсэн нь дэндүү албархуу мохоо үг хэллэгтэйн дээр монгол хэлийг дэлхийн төвшинд хамгаалсан хууль болоогүй гэдгийг эрдэмтэд онцлоод монгол хэлний хуулийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн М.Батчимэгт талархаж байгаагаа хэлж байлаа. Хэлэлцүүлгийг Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нээж хэлсэн үгэндээ “Өнөөг хүртэл манай улс монгол хэлээ баталгаажуулж, хамгаалсан хуульгүй явж ирсэн. Монгол Улс 1992 онд дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш бүхий л талаараа глобальчлагдаж байгаа. Глобалчлагдсан ертөнцөд соёлын өвөө хамгаалж үлдэх нь хамгаас чухал. Өөрийн хэл соёлоо хамгаалах эхлэлийг Франц улс тавьсан бол хамгийн сүүлд Вьетнам хэл соёлын хуулиа баталсан. Манай улсын хувьд хэлний хуулиа боловсруулж байна. Энэхүү хуулийг санаачлан боловсруулж байгаа хүмүүст талархаж байна. Энд цугласан та бүхний санал санаачилга бүхэн үнэтэй байх болно” хэмээлээ.
Д.ЦЭЭНЭ