
Прогери гэх хөгшрөлтийн өвчний улмаас 17 настай Сэм Бернс хүү нас баржээ. Тэрээр Америкийн иргэн бөгөөд Бернс эдгэшгүй өвчинтэйгөө тэмцсээр Бостон хотын эмнэлэгт өөд болсон байна. Энэ талаар түүний аав, ээж нийтэд мэдээлсэн бөгөөд тэд прогери өвчинтэй тэмцэх сан хүртэл байгуулсан хүмүүс аж.
Статистикийн мэдээллээс харахад хөгшрөлтийн гэх энэ ховор өвчин сая хүнд нэг тохиолддог аж. Сэм Бернс “Амьдрал Сэмийн бодлоор” нэртэй баримтат киноны баатар бөгөөд уг кино Оскарын шагналд нэр дэвшээд байгаа юм.
Хэсэг эрдэмтэд прогери өвчний генийг 2003 онд илрүүлсэн ч өнөөг хүртэл эмчлэх аргыг олж тогтоогоогүй байна. Ийм өвчтэй хүмүүсийн дундаж нас 13 жил байдаг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР