
Твитерт цагаан сарын уур амьсгал оржээ. Энэ жил Цагаан сар эрт болж байгаатай холбоотой биз. Цагаан сарын ууц, ул боовны үнэ гээд бие биедээ мэдээлэл дамжуулах, солилцох нь жиргээчдийн өдөр тутмын ажил болов.
Энэ өдөр жиргээ сайхан мэдээтэй байлаа. Утаа гаргаж, улс орныг нь маань сүйд хийлээ гэж гэр хорооллынхныг байнга муучилдаг жиргээчид. өчигдөр гэр хорооллын зарим хэсгийг интернетийн үнэгүй хэрэглээтэй болгож байгаа мэдээг сайшаав. Батка@gbaterdene энэ талаар анх мэдээлж, "Гэр хороололд суурьлуулж байгаа WiFi антенууд маань энэ шүү дээ. Одоогийн байдлаар 250 сууцан байна. Нэг бүр нь 5 сая төгрөгийн үнэтэй" хэмээн жиргэсэнд бусад нь хариу илгээжээ.
-Shinebayar @Shinebayar89. Хэрэгтэй эд байна шүү. Хөдөө орон нутаг суурилуулж өгвөлч их хэрэг болно доо.
-Элбэгбаяр @awirmed1. Хаах энэ тэгээд 5 сая төгрөг аа, нэг зэрэг 10 хүн wifi гараар орно. WIFI хааш хашаа 50 м тусдаг гэж үзвэл…
-Батка @gbaterdene. Хотоо дуусгачаад аймгийн төвүүд, тэгээд сумын төвүүд гээд явна даа. Үйлдвэрийн спекээр бол хааш хаашаа 150м-т хангалттай холбогдоно. Маш ухаалаг бөх бат эд дээ.
-Б.Ариунбаяр @bayar_1009. Маш сайн ажил байна. Томчууд маань орон сууцанд л анхаарах юм. Гэр хорооллыхон яагаад юм болгоноос хол байна гэж.
-Usuhuu @uprogr. Ашгүй ашгүй. Интернетийг дагаад төрөл бүрийн хэрэглэгчдэд маш олон сайхан боломжууд нээгдэнэ. Амжилт хүсье!
Салхигүй өдөр хотын утаа хэрээс хэтэрдэг хойно өчигдөр нийслэл маань утаан дундаасаа харагдахгүй байлаа. Утаа бол жиргээчдийн бараг мөнхийн сэдэв гэж болно. Тухайлбал, жиргээч Odontuya Saldan @OdontuyaS. "Агаарын бохирдлыг бууруулах бух санхуужилтийг орон сууцны хорооллуудын дэд бутцийг бий болгоход зарцуулъя!!! Дэмжиж бга нь RT#2014 оноос" гэсэн санал гаргахад, жиргээчид
-Demberel Sambuu @Demberel_S. kk tiim sanxuujilt gesen mungu bxgui araixiij 25xan terbum tugrug tavisan getel xeregcee n mhamgin ih ni 250 terbum…
-Bella @Narangoo_Kh. ядаж тэрийгаа ч болтугай орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжихэд зориулаасайдаа
-Buyandelger @BuyandelgerS. Утаа яагаад бсаар бдг вэ гэвэл энэ асуудлыг шийдэх эрх мэдэлтэй хүмүүс нь утаанаас хол зайсанд бүр хотоос гадна амьдардаг болоод тэр
Үүний дараа жиргээчдийн анхааралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн сенсаац орж ирэв. Говь-Алтай аймгийн дархан цаазат газрын талаар тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн бичиг твиттерчдийн дунд шуугиан тарьсан. Үүнийг Говь-Алтай аймагт дахин сонгууль болох шалтгаан болсон гэх нэгэн байхад сонгуулийн шоутай холбоотой. Сонгууль болохоор бие биенийхээ булхиаг дэлгэдэг гэдгийг ч хэлэх жиргээч байсан юм. Говь-Алтай аймагт энэ сарын 19-ний өдөр Орон нутгийн дахин сонгууль болно. Тиймээс сонгууль ойртсон учраас сурталчилгаа хийж эхэлсэн байж ч болох юм. Энэ талаар жиргээчид,
-Аанхаа @Aanxaa. Сая хүний нүдэн дээр дархан цаазат Богд уулаа нүхлээд бхад алс хол Говийн дархан газрыг ч нүхлэхэд ядах юмгүй биз
-Б.Сүхболд @suhbold. Алтайгаас гаралтай жиргээчид энийг хувилаад,нутаг руугаа ах дүү нар луугаа явуул аа!арай ч муухай юм аа
-Mr. Citizen @NinjbatL. Миний ойлгосноор Богд уулын тусгай хамгаалалтын газарт орон сууцанд амьдардаг хүмүүсийн байрнууд зочид буудлынх шиг статустай бдаг юм бишүү?
-Б.БАТ-ЭРДЭНЭ @ceomongol. Байгаль орчин ногоон хөгжлийн СААД, СайханБАЛАГ хоёр #мазаалай -г нутаггүй болгох гээд байна уу даа, арай ч дээ”
-Tsogzolmaa BATSAIXAN @Tsogzolmaa1. Говь-Алтайн орон нутгийн сонгууль дахих болсон ҮНЭН шалтгаан! хэмээн жиргэжээ.