
Ерөнхийлөгч Уго Чавес орон сууцны гачигдлыг арилгахаар дэвшүүлж буй хөтөлбөрөө танилцуулахаар хэлсэн үгэндээ “Орон сууцны талаар учирч буй зовлон бэрхшээлийг капитализм шийдвэрлэх боломжгүй. Харин бид энд социалзм бас дахин социализмын ачаар шийдвэрлэх болно гээд бид нарын гол зорилт ойрын долоон жилийн хугацаанд 2 сая өрхийг орон сууцаар хангахад оршино” гэжээ. 2011 он гэхэд л 153000 орон сууц барьж дуусгахаар төлөвлөж байгааг дурдсан байна.
Венесуэлийн Үл хөдлөх хөрөнгийн танхимын гаргасан тоо баримтаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд орон сууцны хомсдол 1,5-2 сая хүртэл нэмэгдсэн аж.
Үл хөдлөх хөрөнгийн танхимын судалгаагаар Чавесын засаг захиргаа 1989-1998 онд 490000 орон сууц барьж байсан бол 1999-2010 оны хооронд 284000 орон сууц барьж, буурсан үзүүлэлттэй гарчээ.
Тус орны радио, телевизээр дамжуулан Уго Чавес хэлсэн үгэндээ 2011 онд орон сууц барихаар 6 тэрбум 976 сая доллар төсөвлөж байгааг танилцуулжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг