
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цаазаар авахуулсан нагац ах Чан Сун Тэкийн мэдэлд байсан хэлтэсийг дүү Ким Ё Жондоо өгчээ. Чусон Ильбод мэдээлснээр Ким Чен Ун дүү Ким Ё Жондоо Хойд Солонгосын мөнгө мөнгөний авдар хэмээгддэг Хөдөлмөрийн намын 54-р хэлтэсийг хариуцуулах болсон байна. Тус хэлтэс нь армийн хэрэгцээнд зориулан хувцас, нүүрс, цахилгаан эх үүсвэр зэрэг бусад шаардлагатай зүйлсийг нийлүүлдэг гэнэ. Ийнхүү Ким Ё Жон нь Тэсон банк, Хөгжил, нэгтгэлийн банк , аялал жуулчлалын болон төмөр замын томоохон төслүүдийг удирдах болж байгаа юм.
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын 54-р хэлтэс уг нь армийн удирдлагад байдаг. Гэвч Хойд Солонгосын армийн дэд маршал Ли Ён Хог 2012 онд суудлаасаа буухаас өмнө Чан Сун Тэк энэ хэлтэст өөрийн эрх мэдлийг тогтоосон аж.
Үүний зэрэгцээ Хойд Солонгосын армийн дэд маршал Ким Чен Унаас Хөдөлмөрийн намын 54-р хэлтэсийг армийн мэдэлд буцаан өгөхийг хүссэн боловч зөвшөөрөөгүй байна.
Б.АНХТУЯА