Мөрөн суманд шинэ гэрлэн дохио ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Мөрөн суманд шинэ гэрлэн дохио ажиллаж эхэллээ

Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд өнөөдрөөс шинэ гэрлэн дохио ажиллаж эхэллээ. Шинэ гэрлэн дохиог МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн оролцогч  Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Энхзориг багш Ганболд, Адъяахүү нартай хамтран зохион бүтээжээ.  Тэрээр нэвтрүүлгийн эхний шатанд гэрлэн дохио хийх санаагаа танилцуулсан байна. Түүний бүтээл шүүгчдээс дэмжлэг авч хоёрдугаар шатанд орох эрхээ  авсан бөгөөд гэрлэн дохио хийхэд шаардагдах хоёр сая төгрөгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган, бүх талаар дэмжиж буйгаа аймгийн Засаг дарга  илэрхийлж байлаа. Ийнхүү орон нутгийн удирдлагууд дэмжин ажилласны дүнд Мөрөн хотоос нисэх буудал хүрэх замд явган хүний гарцан дээр гэрлэн дохиотой боллоо. Мөрөн сумын өнгөрсөн жил ашиглалтад орсон 928 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг зам тээврийн  осолд өртүүлэхгүй байх үүднээс замын гэрлэн дохио суурилуулсан нь энэ аж. Мөрөн хотын төв хэсэгт гэрлэн дохио тавихад 20-70 сая төгрөг болно гэсэн тооцоолол гаргаад байгаа гэнэ.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж