
Ус цаг уурын хүрээлэнгийн Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн архивт монгол уур амьсгалын талаарх мэдээ мэдээллийг оруулахаар болсон байна. “Монгол орны уур амьсгалын түүхэн мэдээ баримтыг цахимжуулах, архивын орчин үеийн систем бий болгох” төслийг Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний шат нь 2008-2009 онд хэрэгжсэн юм байна. Төслийн хоёр дахь шатанд Монголын уур амьсгал, цаг агаарын талаарх бүхий л мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж мэдээллийн сан байгуулах ажээ. Урьд өмнөх жилүүдийн цаг уурын талаарх 400 гаруй мянган хуудас цаасан баримтыг сканердаж цахимжуулах ажээ. Төслийг Солонгосын Пукёоны үндэсний их сургууль, Солютек болон Монголын Ситинет компаниуд хамтран нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ бүх ажилд нийт 800 сая төгрөг зарцуулах юм байна.
Д.ЦЭЭНЭ