
Япон улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд хандивын тоглолт хийх гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард тохиолдсон байгалийн аймшигт гамшгийн улмаас олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирсан. Иймд Японд байгаа монголчууд нэгдэж Японы ард түмэнд зориулан сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Бид хамтдаа” хандивын тоглолтыг энэ сарын 14-нд Японы Нэрима соёлын төвд хийх гэж байна. Энэ үдэш Япон Улсад сурч, ажиллаж байгаа урлагийнхан Монголын уламжлалт болон орчин цагийн дуу хөгжим, бүжиг, сонгодог балeт, Монгол хүүхдүүдийн зурсан Японы сэдэвт зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой зүйлийг дэлгэн харуулах юм. Тоглолтыг Япон дахь Монгол Оюутны Холбоо, Монголчуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.
М.Урин
http:goe mn 2011-05-04 202.131.248.186
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina