
Кинонд Ардын жүжигчин А.Энхтайван Чингис хааны дүрд тоглох бол Ардын жүжигчин Н.Сувд Мандухай хатны дүрд тоглож байгаа юм байна. Зохиолч, продюсер Ален Арман энэхүү бүтээлээ долоон жилийн турш бичсэн бөгөөд 200 гаруй эх сурвалж, ном судар судалсан гэдэг.
Тус киноны гол санаа нь Монголчууддын эв нэгдэлгүй, эрх мэдэл, эд хөнгөнөөс болж сарниж бутарч, доройтсон гашуун түүхийг эргэн сануулах ажээ.
Уншигчиддаа сонирхуулхад Тогоонтөмөр хаан Хятад улсаас хөөгдөн ирснээс Лигдэн хутагтыг таалал төгсөх хүртэл хааны суудлыг залгасан 22 хаадын үеийг Бага хаадын үе хэмээн тэмдэглэсэн байдаг ажээ.
Э.ТЭКҮ