
Шадар сайдын харъяа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүтэц одоо болтол тодорхойгүй. Шинэ он гарснаар барилгын аюулгүй байдлыг хангаагүйгээс эрдэнэт хүний амь эрсэдсэн тохиолдол гарсан. Барилгын аюулгүй байдалд хяналт тавдаг МХЕГ нь бүтэц тодорхойгүй, байцаагч нар нь бүтцийн өөрчлөлтөө хүлээгээд ажлаа тухтай хийж чадахгүй байгаа зэрэг шүүмжлэлүүд олон байгаа. Нэгэнт л "11 11" төвд тусгай жижүүрүүд сууж, санал хүсэлт хүлээн авдаг байхад УИХ-ын гишүүд, Шадар сайд нь очиж сонслоо гээд иргэдийн гомдол тэр дороо арилахгүй шүү дээ. Түүний оронд газар дээр нь явж танилцаж, МХЕГ-ын үйл ажиллагаандаа хяналт тавьж ажиллавал яасан юм бэ, Шадар сайдаа. "11 11 төвд ажиллаж байна, ажиллаа" гэсэн шоугаар төрийн ажлыг аргацаахаа болимоор юм, төрийн түшээд.