Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

45.1 сая мал тоолжээ

Монгол Улс өнгөрсөн жил  45.1 сая мал тоолуулжээ.  Үүний дотор адуу хоёр сая 618 мянга гаруй, үхэр хоёр сая 908 мянга гаруй, хонь 20 сая гаруй, ямаа 19.2 сая гаруйгаар тоологджээ. Энэ нь 2012 оныхоос 4.2 сая буюу 10.3 хувиар өссөн дүн юм байна. 2013 оны эхэнд тоологдсон нийт малын 1.9 хувь буюу 792.5 мянган бод мал зүй бусаар хорогджээ.

Сүүлийн жилүүдэд мал сүргийн бүтцийг өөрчлөх, ялангуяа бод малыг өсгөх хэрэгтэй талаар ярих болсон юм. Мөн мал аж ахуйг хөгжүүлэх арга барилыг бэлчээрийнхээс эрчимжүүлсэн чиглэл рүү хандуулах нь оновчтой тухай малчид, хөдөө аж ахуйн салбарынхан үзэж буй.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж