&#34Утаа, утаа&#34 гээд л байх юм утаа буруугүй

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

&#34Утаа, утаа&#34 гээд л байх юм утаа буруугүй

Сүүлийн үед хүмүүс “Ямар нэгэн химийн бодисоор ариутгасан усан санд мөнгө төлж орж байхаар Туул голынхоо усанд үнэгүй орсон нь дээр” гэдэг зарчмыг баримталдаг болжээ. Ингэхдээ улирал хамаарахгүйгээр шүү. Цаана чинь амралтын өдөр болонгуут л Туул гол “Өвлийн жараахайнууд”-аар дүүрчихдэг болсон байна. “Наймдугаар сарын 15-наас хойш голын урсгал ус рашаан болж таван махбодийг эмчилдэг” гэсэн яриа сүүлийн үед моодонд орсноос болоод элдэв хууч эмгэгээ уламжлалт аргаар эмчлэх гэсэн наян настай буурлаас эхлээд л найман настай балчрууд харзны усанд ордог болоод байгаа юм байх. Тэгээд үүнийхээ сурталчилгааг харзны усанд оро­хоор “Хүүхнүүд нь жин хаяхад санаа зоволтгүй болно. Үхсэн эд эс сэргэж, залууждаг. Эрчүүд тэсвэр хатуужилтай болж, эрүүл чийрэг болдог ” гэж ярьж байгаа сурагтай.

Үүнийг нь сонссон хөөрүү хүмүүс харзны усанд орж, хэлбэр­дэх нь ихэссэнээс болоод ха­ниад, томуу сүүлийн жилүүдийн­хээс илүү ихэсчээ. “Хэрээ галууг дагаж хөлөө хөлдөөнө” гэгчийн үлгэрээр хэдэн хөөрүү нөхдөөс болж томуугийн өвчлөл нэмэгдэж,  үүний гол буруутан нь нөгөө л хар утаа болж байгаа юм байна. Ямар сайндаа л хүмүүс утаа гамшгийн хэмжээнд хүрсэнд эргэлзэж байх вэ дээ. Үнэн хэрэгтээ өвлийн улирлын энэ их ханиад шуухинаа утаанаас болоогүй ч байж мэднэ. Харзны усанд орох гэсэн нөхөд л ханиад авчихаад л найз нөхөд, гэр бүлийнхэндээ халдаачихаад байгаа болж таарлаа. Тэгээд л ханиадаа “дамласаар” байгаад Улаанбаатарчууд ний­тээрээ өв­чилчихсөн хэрэг. “Сүүлийн үед дэлгэрээд байгаа ханиад маш хүнд хэлбэрийнх байгаа нь утаа­ны хэмжээ нэ­мэг­дэж, хор нь ихэссэнтэй холбоотой” гээд бай­сан ч хүйтэн усанд хэлбэр­дэж орсных л юм байна. Та хэрэв өв­чин туссан бол харзны усанд ор­сон хэн нэгэнтэй ойр байсан уу гэд­гээ нэг тунгаагаарай.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж