“Рендер Бау” компанийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

“Рендер Бау” компанийг шалгаж эхэлжээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст барилгын “Рендер Бау” компанийг шалгаж эхэлжээ. Тус компанийг Д.Нацагдоржийн нэрэмжит номын санг засварлах үедээ төсвийн мөнгийг завшиж, төрд хохирол учруулсан байж болзошгүй гэж прокуророос үзэн тус компанийн удирдлагуудыг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. “Рендер Бау” компани нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 500 сая төгрөгийн санхүүжилтээр засвар хийсэн ч ийнхүү засварын мөнгөнөөс зувчуулсан байж болзошгүй байгаа юм байна.

Дашрамд, “Рендер Бау” компанийнхан өмнө нь “Ургах наран” хорооллыг чанарын шаардлага хангахгүй төвшинд барьж ашиглалтад оруулсан нь одоо ч хүртэл маргаан дагуулсан хэвээр байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж