“Эрдэнэс тавантолгой” 2015 онд IPO гаргана

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс тавантолгой” 2015 онд IPO гаргана

Хамтарсан Засгийн газрын үед Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн ордоос 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гаргасан билээ. Хувьцааг олон улсын зах зээлд гаргаж гэмээнэ ашиг нь өндөр тусах ёстой.

Тавантолгойн ордод олборлолт явуулж байгаа “Эрдэнэс тавантолгой” компани иргэдийн хувьцааг үнэ цэнэтэй болгохын тулд 2015 оноос олон улсын зах зээлд IPO гаргах бэлтгэлийг одооноос хангаж буй аж.

Ирэх жил гэж тооцоолсон нь эдийн засаг сэргэж тэр хэрээр IPO хийхэд илүү тохиромжтой болно хэмээн үзэж буйтай холбоотой юм байна. Мөн тус компани Хятадын “Чалько” компанид төлөх ёстой өрөө ч дуусгасан байх аж. Нийт 350 сая ам.доллар авсныгаа нүүрс нийлүүлж хааж буй. Өнгөрсөн жил 200 сая ам.долларын өрийг хаасан бол энэ жил үлдсэн 150 сая ам.долларын өрийг төлж дуусгах юм байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж