Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлдэг Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооноос МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл нарт өргөмжлөл хүртээв.
Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, эрчүүд, эмэгтэйчүүдийн тэгш хөгжлийг биелүүлж ажиллахад дээрх эвлэл, холбооны сэтгүүлчид үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд С.Батболд цохон тэмдэглэсэн байна. Өргөмжлөлийг Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга Б.Долгор, ажлын албаны дарга Б.Энхсайхан нар гардууллаа.
Д.ОЮУН