Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 23-28 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 градус, говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 1 дүгээр сарын 15-наас 1 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх гол болон Ганга нуур орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус,өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

     Эх сурвалж: Ус цаг уур, орчны хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж