Хүний эрхийн дэд хорооны хурал болсонгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн дэд хорооны хурал болсонгүй

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдааныг өнөөдөр үдээс хойш хийхээр товлоод байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдаж чадсангүй. Ингэснээр тус дэд хорооны хурал гурав дахь удаагаа хойшиллоо. Уг нь Хүний эрхийн дэд хороонд тун цөөхөн гишүүн харьяалагддаг юм байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Ц.Сүхбаатар, З.Энхболд нарын гишүүд аж. Гэхдээ энэ удаагийн хуралдаанд дэд хорооны дарга Х.Тэмүүжингээс гадна УИХ-ын гишүүн З.Энхболд ганцаараа ирсэн юм.
Дашрамд сануулахад тус хурлаар Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаарх илтгэлийг авч хэлэлцэх байлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж