Шейх Хасина Ерөнхий сайдын тангараг өргөв

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Шейх Хасина Ерөнхий сайдын тангараг өргөв

Бангладешийн “Авами лиг” намын тэргүүн Шейх Хасина гурав дахь удаагаа Засгийн газрыг тэргүүлэхээр болж, Ерөнхий сайдын тангарагаа өргөлөө. Бангладешийн сөрөг хүчнийхний зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан парламентийн сонгууль үймээн самуунтай болж өнгөрсөн юм. Тухайлбал, сөрөг хүчнийг дэмжигчид эрх баригч намын нэр дэвшигчдийн тэргүүлж буй сонгуулийн санал авах 100 гаруй байрыг галдан шатааснаас 18 хүн амь аж. Түүнчлэн Банладешийн сөрөг хүчний “Үнэдсний” намын дарга Халеда Зиа парламентийг сонгуулийг бойкотлосны дараа улс орон даяар 48 цагийн ажил хаялт өрнөжээ. Бангладешийн сөрөг хүчнийхэн парламентийн сонгуулийг бойкотлосон учраас эрх баригч нам шууд ялалт байгуулсан юм.

Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Шейх Хасинаг тангараг өргөсөнд дургүйцсэн Бангладешийн сөрөг хүчнийхэн ард иргэдийг эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхийг уриалсаар байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж