BitCoin-ыг онлайн худалдаанд ашиглаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

BitCoin-ыг онлайн худалдаанд ашиглаж эхэллээ

“Overstock” онлайн худалдааны сайт хамгийн анхны Bitcoin цахим валютаар гүйлгээ хийхийг звөшөөрсөн сайт боллоо.

Тус сайтын төлбөр хийх талбарт  Visa, MasterCard болон PayPal сонголтууд дээр Bitcoin гэсэн сонголт нэмэгдсэн байна.

Ингэснээр 840 Bitcoin валютаар гүйлгээ хийсэн ба энэ нь 130,000 ам.долларын өртөг бүхий гүйлгээ аж.

Overstock.com сайтын Ерөнхийлөгч Patrick M. Byrne “Энэ бол түүхэн үйл явдал. Дижитал мөнгөн тэмдэгт нь ирээдүйн хамгийн өргөн хэрэглэгдэх валют гэж бид үзэж байгаа. Тиймээс бид үүнийг одооноос хэрэглэхийг зөвшөөрч эхэлж буйгаараа томоохон дэвшил авчирна хэмээн найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж