210 зам тээврийн осол, зөрчил бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

210 зам тээврийн осол, зөрчил бүртгэгджээ

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өчигдөр зам тээврийн осол, хэргийн 210 дуудлага ирсэн байна. Зам тээврийн ослоос нийслэлд өчигдөр 17 хүн гэмтжээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 57 бүртгэгдэж, 24 тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж