
гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өчигдөр/01.12/ Дархан-Уул
аймгийг зорилоо. Парламентад бие даагчдыг төлөөлөн сууж байгаа гишүүд
хэрхэн гар нийлж ажиллаж байгаа, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн
төслүүдэд бие даагчдын зөвлөл ямар байр суурь баримталдаг, 2014 оны
улсын төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа
зэрэг олон асуудлыг Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидод танилцуулах
зорилготой аж. Уг аймаг С.Ганбаатар гишүүний тойрог, улмаар намрын
чуулган завсарласны дараа бие даагчид Хөвсгөл, Дорноговь аймгуудад тус
бүр ажиллана гэх мэдээлэл мөн байна.
Г.ДАРЬ