
Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Төрийн бэлгэдэл" үзэсгэлэнгийн нээлт 12.00 цагаас Төрийн ордон дахь Парламентын түүхийн хөгжлийн танхимд болох бол 13.00 цагаас УИХ-ын удирдлагууд Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг Төрийн ордны А танхимд хүлээн авч уулзана.
Түүнчлэн иргэд олон нийт, залуу үеийнхэнд зориулан Үндсэн хуулийн үзэл санаа, түүхэн ач холбогдлын талаар эрдэмтэн судлаачдын уншсан лекцийг МҮОНТ, ТВ-5, UBS зэрэг телевизээр шууд дамжуулахын зэрэгцээ Үндсэн хуулийн өдөрт зориулж бэлтгэсэн баримтат киног олон нийтэд толилууна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.