Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос тун удахгүй Өсвөр үе, залуучуудын УАШТ-ээ зохион байгуулахаар болжээ.

Залуучуудын УАШТ хоёрдугаар сарын 11-14-нд Улаанбаатар хотод болох бөгөөд тэмцээнд 1994 оноос хойш төрсөн бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, 96кг, 120кг-ын жинд, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд өрсөлдөх юм байна.  Харин  өсвөр үеийн УАШТ гуравдугаар сарын 24-27-нд Улаанбаатар хотод болох аж. Тэмцээнд 1997 оноос хойш төрсөн, 17-гоос доош насны бөхчүүд оролцож, хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ын жинд, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм байна.
 
Тэмцээнд “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Сүлд” спорт хороо болон аймаг, дүүргийн БТС-ын газар, их, дээд сургууль, хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж буй клубууд оролцох боломжтой юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж