Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.12-нд нийтлэгдсэн

Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ

Шинэ үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болж, өндөрлөлөө.

Үндсэн
хуулийн ойн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа,
Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Т.Санчир,
Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших,
Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь,
Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх
зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо,
Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс”
группийн бөх, улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, Архангай аймгийн Хашаат
сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн
“Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба
үзүүрлэлээ.

Улсын заан Д.Рагчаагийн хувьд эл барилдаанд анх
удаагаа түрүүлж байгаа бол улсын заан Ч.Санжаадамба 2010 онд цэргийн
хурц арслан цолтой байхдаа түрүүлж байжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж