Хятадын газар хөдлөлтөөр 300 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хятадын газар хөдлөлтөөр 300 хүн нас барлаа

Хятадын мэдээллийн агентлагуудаас тус улсын Цинхай мужид 6,9 баллын
хүчтэй газар хөдөлж 300 орчим хүн нас барж 8000 орчим хүн гэмтэж
бэртээд байна гэсэн мэдээг өглөө. Гэмтэж бэртэгсдийн ихэнх нь дунд
сургуулийн сурагчид  байсан байна. Орон нутгийн цагаар өглөөний 7-цаг 
49 минутанд газар хөдөлж яг тэр үеэр ихэнх хүмүүс мэдээж гэртээ, бас
хүүхдүүд сургууль дээрээ байсан нь илэрхий. Энэхүү газар хөдлөлт  нь
6,9 байснаар  сүүлийн жилүүдийн  рекордыг эвдээд байгаа юм байна. Олон
байшин барилга нурж хүмүүс дарагдаад байна, гэвч цагдаагийнхан ийм том
хэмжээний нурангийг зайлуулах бололцоотой экскаватор  бидэнд алга гэж
мэдэгджээ. Хятадын цагдаагийнхан мэдэгдсэнээр бол нас барсан хүмүүсийн
тоо өсөх магадлалтай аж. Учир нь гэртээ байж байгаад дарагдсан хүн
олноор үлдсэн байх гэж айж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж