Чөлөөт бөхийн тамирчдын чансаа шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.12-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн тамирчдын чансаа шинэчлэгджээ

FILA буюу Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй танилцуулъя.


ЭРЭГТЭЙ.

55 КГ

55 кг-ын жингийн бөхчүүдийг өнгөрсөн жилийн ДАШТ-д түрүүлсэн Иран улсын бөх Хассан Рахими тэргүүлсэн байна. Сонирхуулахад 2012 онд Англи улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадамд МУГТ Баяраагийн Наранбаатар эхний тойрогтоо Рахимид ялагдаснаар тэмцээнээ өндөрлүүлж байсан билээ. Харин 2-р байрт өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Энэтхэг улсын бөх Амит Кумар орсон бол Лондонгийн Олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртэж байсан Гүржийн бөх Эдишерашвили Георгий өнгөрсөн жил төдийлөн сайн байгаагүй учир 7-р байр луу ухарлаа. Эрдэнэбатын Бэхбаяр 8-р байрт эрэмбэлэгдсэн бол Батболдын Номин 15-р байрт бичигдэв

  1. Hassan RAHIMI (Иран)
  2. Amit KUMAR (Энэтхэг)
  3. Nariman ISRAPILOV (ОХУ)
  4. Sezer AKGUL (ТУРК)
  5. Rasul KALIEV (Кахазхстан)

60 КГ

Өнгөрсөн оны 6-р сард Оросын АШТ-д түрүүлснийхээ дараачаар Оюутны Универсиад наадам болон ДАШТ-нд босоо байсан ОХУ-ын бөх Бекхан Гойгереев жингийнхээ бөхчүүдийг тэргүүллээ. Харин Гойгереевтэй ДАШТ-ий шигшээ барилдаанд барилдсан Болгарын бөх Владимир Дубов 2-р байрт бичигдсэн бол Лондонгийн Олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртсэн Гүржийн бөх Владимир Хинчегашвили өнгөрсөн жил тааруу байсан учир 9-р байр луу унав. Монголын бөхчүүдээс Э.Ням-Очир 6-р байрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-д шагналт 5-р байранд орсон юм

  1. Bekhan GOYGEREEV (ОХУ)
  2. Vladimir DUBOV (Болгар)
  3. Masoud ESMAILPOURJYOUBARI (Иран)
  4. Barjang (Энэтхэг)
  5. Artur ARAKELYAN (Армен)

66 КГ

Өнгөрсөн жил Европ тивийн АШТ болон Дэлхийн АШТ-д түрүүлсэн Армен улсын бөх Давид Сафарян жингийнхээ бөхчүүдийг манлайлсан бол Олимпийн их наадмын хүрэл медаль болон Дэлхийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Куба улсын бөх Ливан Лопес 2-р байрт бичигдлээ. Харин өнгөрсөн онд Оюутны Универсиад наадмыг олон уран барилдаанаараа чимсээр түрүүлсэн ОХУ-ын бөх  Магомед Курбаналиев 3-р бичигдсэн бөгөөд 4-р байрт МУГТ Ганзоригийн Мандахнаран эрэмбэлэгдэв

  1. David SAFARYAN (Армен)
  2. Livan LOPEZ AZCUY (Куба)
  3. Magomed KURBANALIEV (ОХУ)
  4. Ганзоригийн Мандахнаран (Монгол)
  5. Levan KELEKHSASHVILI (Гүрж)

74 КГ

2012 онд Англи улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадамд түрүүлсэн АНУ-ын бөх Жордан Барроуз өнгөрсөн онд Дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан учир чансааг тэргүүлсэн хэвээр үлдсэн ба Барроузтой Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд барилдсан Иран улсын бөх Эзолла Акбари удаалжээ. Харин Дагестанд төрсөн ч Узбекистан улсын нэрийн өмнөөс барилддаг Рашид Курбанов 3-р байрт бичигдэв. Сонирхуулахад өнгөрсөн онд Оюутны Универсиад наадамд түрүүлснээс өөр томоохон амжилт гаргаагүй ОХУ-ын алдарт бөх Денис Царгуш 7-р байр луу ухарсан байна

  1. Jordan BURROUGHS (АНУ)
  2. Essadollah AKBARI (ИРАН)
  3. Rashid KURBANOV (Узбекистан)
  4. Ali SHABANOV (Беларусь)
  5. Jakob MAKARASHVILI (Гүрж)


84 КГ

Өнгөрсөн онд Дэлхийн аварга цолоо эргүүлэн авч чадсан Украйн улсын бөх Ибрагим Алдатов 84 кг-ын жингийн бөхчүүдийг манлайлсан бөгөөд Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Куба улсын бөх Рейнерис Салас Перес 2-р байрт бичигдлээ. Удаах байрт Дэлхийн АШТ-ээс хүрэл медалиар энгэрээ мялааж, уг тэмцээнээс анхынхаа медалийг хүртсэн Иран улсын бөх Ихсан Лашгари эрэмбэлэгдсэн бөгөөд Оргодолын Үйтүмэн 11-р байрт бичигджээ. Харин Дэлхийн болон Олимпийн их наадмын хүрэл медальт Гүржийн бөх Дато Марсагишвили өнгөрсөн жил Европийн АШТ-д түрүүлсэн ч бусад тэмцээнд тааруухан оролцож, улмаар 7-р байр луу хойшлов

  1. Ibragim ALDATOV (Украйн)
  2. Reineris SALAS PEREZ (Куба)
  3. Ehsan LASHGARI (Иран)
  4. Istvan VEREB (Унгар)
  5. Taymuraz FRIEV NASKIDEAVA (Испани)

96 КГ

2012 онд Англи улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадмын үеэр өвдгөө гэмтээж, улмаар өнгөрсөн оны эхэн үеэс дэвжээндээ эргэн гарах болсон Иран улсын бөх Реза Яздани Дэлхийн аварга цолоо хамгаалснаар Дэлхийн чансааг тэргүүлэв. Харин Олимпийн их наадмын хошой хүрэл медальт, Дэлхийн аварга Азербайжан улсын бөх Кетаг Газюмов 2-р байрт бичигдсэн бөгөөд удаах байрт өнгөрсөн онд Дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Украйн улсын бөх Павло Олейник эрэмбэлэгджээ. Монгол улсаас Доржхандын Хүдэрбулга 15-р байрт бичигдсэн байна

  1. Reza YAZDANI (Иран)
  2. Khetag GAZUMOV (Азербайжан)
  3. Pavlo OLEYNIK (Украйн)
  4. Anzor BOLTUKAEV (ОХУ)
  5. Dato KERASHVILI (ГҮРЖ)

120 КГ

Хамгийн хүнд жингийн бөхчүүдийг ОХУ-ын алдарт бөх Хажимурат Гацалов тэргүүлсэн бөгөөд өдгөө 31 настай Орос залуу өнгөрсөн онд жин өгсөн барилдаж, ДАШТ-д түрүүлсэн юм. Харин Гацаловтой ДАШТ-ий шигшээ барилдаанд барилдсан Украйн улсын бөх Алан Засаев удаалав. ОУХМ, Ази тивийн АШТ-ий 1 мөнгө, 3 хүрэл медальт Ж.Чулуунбат 14-р байрт эрэмбэлэгджээ

  1. Khadshimourad GATSALOV (ОХУ)
  2. Alen ZASEEV (Украйн)
  3. Taha AKGUL (ТУРК)
  4. Geno PETRIASHVILI (ГҮРЖ)
  5. Tervel DLAGNEV (АНУ)

ЭМЭГТЭЙ:

48 КГ

Хамгийн хөнгөн жингийн бөхчүүдийг өнгөрсөн жил ДАШТ болон ОЮУТНЫ Универсиад наадамд түрүүлсэн Япон улсын бөх Ери Тасака тэргүүллээ. Ирэх 8-р сард 21 нас хүрэх энэ бүсгүйг цаашид олон гайхалтай амжилт гаргана хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Харин удаах байрт өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Венесуэл улсын бөх Меалис Карипа бичигдсэн бол АНУ-ын бөх Алисса Лампе 3-р байрт эрэмблэгдэв. МУГТ, Дэлхийн АШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Цогтбазарын Энхжаргал 11-р байрт бичигджээ.

  1. Eri TOSAKA (Япон)
  2. Mayelis CARIPA CASTILLO (Венесуэл)
  3. Alyssa LAMPE (АНУ)
  4. XU Cheng (БНХАУ)
  5. Melanie LeSAFFRE (ФРАНЦ)

51 КГ

Өнгөрсөн жилийн ДАШТ-д тасархай түрүүлсэн БНХАУ-ын бөх Сунь Янань жингийнхээ бөхчүүдийг манлайлсан бол ДАШТ болон Оюутны Универсиад наадмаас мөнгөн медаль хүртсэн Эрдэнэчимэгийн Сумъяа удаах байрт эрэмбэлэгдлээ. 2 жилийн өмнө нутагтаа зохион байгуулагдсан ДАШТ-д түрүүлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медалиар энгэрээ мялаасан Канадын бөх Жессика Макдональд 3-р байрт оров.

  1. SUN Yanan (Хятад)
  2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол)
  3. Jessica MacDONALD (Канад)
  4. SO Sim-Hyang (БНАСАУ)
  5. Victoria ANTHONY (АНУ)

55 КГ

55 кг жингийн бөхчүүдийг өнгөрсөн жил ДАШТ-д 11 дэх удаагаа түрүүлсэн Япон улсын алдарт бөх Соари Есида тэргүүлж, Шведийн шилдэг бөх СОФИЯ МАТТССОН 2-р байрт бичигдлээ. Өдгөө 24 настай Швед бүсгүй Маттссонгийн хувьд өнгөрсөн жил ДАШТ-ээс 2 дах мөнгөн медалиа хүртсэн бөгөөд өмнө 2009 онд түрүүлж, 2010 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Харин Монголоос Сүндэвийн Бямбацэрэн 8-р байрт эрэмбэлэгдсэн байна.

  1. Saori YOSHIDA (Япон)
  2. Sofia MATTSSON (Швед)
  3. Valeria KOBLOVA-ZHOLOBOVA (ОХУ)
  4. Emese BARKA (Унгар)
  5. Irina HUSYAK (Украйн)

59 КГ

Дэлхийн АШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэсний эцэст өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлсэн Унгар улсын бөх Марианни Шаштин жингийнхээ бөхчүүдийг тэргүүллээ. Харин Шаштинтай Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд барилдсан Болгар бүсгүй Тайбе Юсейн 2-р байрт бичигдсэн бол удаах байрт Беларусьт төрсөн ч Азербайжан улсын нэрийн өмнөөс барилддаг Юлия Раткевич оров. Өнгөрсөн онд Дэлхийн АШТ-ий хүрэл медалиа ихэрлүүлсэн Тунгалагийн Мөнхтуяа 4-р байрт эрэмбэлэгджээ.

  1. Marianna SASTIN (Унгар)
  2. Taybe YUSEIN (Болгар)
  3. Yulia RATKEVICH (Азербайжан)
  4. Тунгалагийн Мөнхтуяа (Монгол)
  5. Tatyana LAVRENCHUK (Украйн)

63 КГ

Өнгөрсөн онд ДАШТ-д 8 дах удаагаа түрүүлж, ОУ-ын тэмцээнд 153 барилдаан дараалан ялалт байгуулсан хэмээх гайхалтай амжилтыг тогтоосон Япон улсын алдарт бөх Каори Ичо жингийнхээ бөхчүүдийг тэргүүллээ. Харин Ичотой Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд барилдсан Соронзонболдын Батцэцэг удаах байрт бичигдэв. Батцэцэгийн хувьд өнгөрсөн онд Оюутны Универсиад наадамд түрүүлснээс гадна “MONGOLIA OPEN” тэмцээнд босоо байсан юм. 3-р байрт АНУ-ын бөх Елена Пирожкова орсон бол өнгөрсөн жил ердөө 19 насандаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, улмаар 2013 оны Казахстан улсын шилдэг эмэгтэй бөхөөр шалгарсан Екатерина Ларионова 4-р байрт эрэмбэлэгдсэн байна.

  1. Kaori ICHO (ЯПОН)
  2. Соронзонболдын Батцэцэг (Монгол)
  3. Elena PIROZHKOVA (АНУ)
  4. Ekaterina LARIONOVA (Казахстан)
  5. Jackeline RENTARIA CASTILLO (Колумб)

67 КГ

2013 онд гайхалтай амжилт гаргасан бөхчүүдийн нэг бол гарцаагүй Украйн улсын бөх Алина СТАДНИК. Хэдхэн хоногийн өмнө 23 нас хүрсэн Украйн бүсгүйгийн хувьд өнгөрсөн онд Дэлхийн АШТ болон Европийн АШТ-д түрүүлснээр чансааг тэргүүллээ. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Канадын бөх Стэси Анака 2-р байрт бичигдсэн бол удаах байрт МУГТ ОЧИРБАТЫН НАСАНБУРМАА эрэмблэгдэв

  1. Alina STADNIK-MAKHINYA (Украйн)
  2. Stacie ANAKA (Канад)
  3. Очирбатын Насанбурмаа (Монгол)
  4. Sara DOSHO (Япон)
  5. Aline FOCKEN (Герман)

72 КГ

Хамгийн хүнд жингийн бөхчүүдийг өнгөрсөн жилийн ДАШТ-д түрүүлсэн БНХАУ-ын бөх Чжан Фэнлю тэргүүлж, 2012 оны Олимпийн их наадмын аварга Наталья Воробьева удаалсан байна. Воробьева өнгөрсөн онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэснээс гадна Европ тивийн АШТ-д түрүүлсэн юм. Харин МУГТ Очирбатын Бурмаа 3-р байрт бичигдсэн бол Бадрахын Одончимэг 14-р байрт оржээ

  1. ZHANG Fengliu (БНХАУ)
  2. Natalia VOROBIEVA (ОХУ)
  3. Очирбатын Бурмаа (Монгол)
  4. Adeline GRAY (АНУ)
  5. Yasemin ADAR (ТУРК)


С.БОЛДГЭРЭЛ

Эх сурвалж: www.wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж