
2014 оны нэгдүгээр сарын 9-нд зарим сонин болон вэб сайтуудад нийтлэгдсэн мэдээний дагуу Моннис Моторс компани доорх албан ёсны мэдэгдлийг хийж байна.
Моннис Моторс ХХК нь 1998 оноос Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Бид Ниссан брэндийн автомашиныг АНУ, Япон, Тайланд, Энэтхэг, Их Британи зэрэг улс дахь Ниссаны үйлдвэрээс оруулж ирдэг.
Ниссан Мотор нь үндэстэн дамнасан глобал компани бөгөөд автомашинуудаа дэлхийн 20 оронд байрлах 31 үйлдвэртээ нэгдсэн нэг стандартын дагуу чанарын адил түвшинд үйлдвэрлэдэг.
Тус компани нь бүх автомашиндаа хуулийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, зохих татварыг нь төлж Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг ба зарим сонин, вэб сайтын гаргасан нийтлэл нь хэрэглэгчдэд буруу ташаа ойлголт төрүүлж байгаад харамсч байна.
Моннис Моторс компани нь Монгол Улсын хууль журмын дагуу Ниссан брэндийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрээс нь шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг болохыг албан ёсоор мэдэгдэж байна.