Чехийн Засгийн газрыг Соботка толгойлно

Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

Чехийн Засгийн газрыг Соботка толгойлно


Богуслав Соботка
Фото: David W Cerny / Reuters

Чехийн Социал демократ намын лидер Богуслав Соботка Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллах болж байна. Энэ шийдвэрийг тус орны ерөнхийлөгч Милош Земан нэгдүгээр сарын 10-нд  гаргасан ба түүнийг албан ёсоор ирэх долоо хоногт батлах юм.

Богуслав Соботка эрх баригч эвслийг улс төрийн гурван намаас байгуулж чадсан байна. Эвсэлд Социал демократ намаас гадна олон нийтийн ANO хөдөлгөөн ба Христийн Ардчилсан нам багтлаа. Тэд нийлээд Чехийн парламентын 200 суудлын 111-г хянах юм. Чехад парламентын ээлжит бус сонгууль  өнгөрсөн оны аравдугаар сард болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж