
Фото: Ng Han Guan / AP
Хятадын коммунист нам 2013 онд өөрийн эгнээний янз бүрийн төвшний 182 мянган авлигач албан тушаалтнуудыг шийтгэсэн байна гэж Agence France-Presse мэдээлэв.
ХКН-ын мэдээгээр, өнгөрсөн онд албан тушаалаа урвуулан ашиглсан тухай бараг хоёр сая мэдээлэл авсан гэнэ. Онцгой тохиолдолд хэргийн хэсгийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн ба зарим хэргийг өөрсдийн шугамаар шийдсэн юм.
Авлигатай тэмцэх ажиллагаа нь Хятадын дарга Си Жиньпиний гол тэргүүлэх зорилт болсон юм. Уг арга хэмжээний хүрээнд хүлээн авалт хийх, бэлэг сэлт авахад нь хязгаарлалт тавьжээ. Энэ тэмцлийн хүрээнд намын дээд удирдлагын 19 хүн албан тушаалаас огцорсон ба намын сануулгыг авсан хүмүүсийн тоо жилийн өмнөхөөсөө 13 хувиас илүүтэй болжээ.