Төв банк хөрш орнуудтай хэлцэл хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Төв банк хөрш орнуудтай хэлцэл хийж эхэллээ

Монголбанк хөрш орнууд­тай­гаа своп хэлцэл байгуулж эхэллээ. Үүний эхлэл болгож Хятадын Ардын банктай байгуулах гэрээнд энэ сарын 5-нд хоёр тал гарын үсэг зурах гэж байна. Гарын үсэг зурах ёслолд оролцохоор БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяочуань маргааш манай улсад хүрэлцэн ирнэ.

Импортын хэрэглээ давамгайл­сан зарлагатай,  гадаад валютын орлого нь улирлын чанартай байдаг манай орны хувьд хямралаас урьдчилан сэргийлэх, хохирлын цар хүрээг бууруулах тусгай төлөв­­­лөгөө,  арга хэрэгслүүдтэй байх зайлшгүй шаардлагатайг дэл­­­­­хий нийтийг хамарсан санхүү,  эдийн засгийн хямрал харуулсан. Уг тусгай төлөвлөгөө,  арга хэ­рэгс­лүүдийг бүрдүүлэх ажлын хүрээнд Монголбанк нь Хятадын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурах ёслолыг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах болсон байна. Монголбанк,  Хятадын Ардын банк хооронд дээрх своп хэлцлийн гэрээ  байгуулснаар валютын дотоо­­­дын захад тогтворгүй бай­дал үүссэн тохиолдолд юанийг зах зээлд шуурхай нийлүүлэх за­маар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хан­­­­га­­­хад дэмжлэг үзүүлэх ач хол­бог­долтой ажээ.

Дээрхтэй адилхан хэлцлийг цаашид ОХУ-тай хийхээр төлөвлөж үүний бэлтгэл ажил болгож Төв банк ОХУ-тай хийж буй буй гадаад худалдааны зарим асуудлаар зөв­лөл­дөх уулзалт зохион байгуулав. Монгол Улсаас ОХУ-тай хийж буй гадаад худалдааг сүүлийн 10  жилийн дунджаар авч үзэхэд нийт гадаад худалдааны эргэлтийн 20  хувийг эзэлж байна.  Тухайлбал,  нийт экспортын ердөө гурван хувь,  нийт импортын 33  хувь нь ОХУ-д ноогддог. Үүний ул­маас ОХУ-тай хийж буй гадаад худалдаа алдагдалтай байдаг ажээ.  Манай орны нефтийн бү­тээг­­­­­дэхүүний импортын эрэлт, хэрэг­цээ, дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй уялдан энэхүү алдагдлын хэмжээ цаашид хурдац­тай өсөх хандлагатай байгаа гэнэ.  Иймд ОХУ-тай хийж буй гадаад худалдааг тэнцвэржүүлэх,   ОХУ руу хийж буй экспортыг нэмэгдүүлэх, төлбөр тооцооны эрсд­лийг бууруулахад своп хэл­­­­цэл чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Тиймээс Монголбанкны санаач­­­­­­­­лагаар  дээрх “Зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулж,  уг уулзалтад Сангийн яам, Га­даад хэргийн яам,  Зам тээвэр ба­рил­га хот байгуулалтын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Газ­рын тосны   газар, Гаалийн ерөн­хий газар,   Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн холбогдох бай­­­­­гуул­­­­­лага,  Монгол Улсын Ерөн­хийлөгч,  УИХ-ын дарга,  Ерөн­­­хий сайдын зөвлөхүүд,  ОХУ-тай гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.  Зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан санал,  хүсэлтийг Монголбанкнаас төрийн бодлогод тусгуулахаар холбогдох байгууллагад уламжлах,  төгрөг-рублийн своп хэлцлийн та­­лаарх бодлогын саналдаа тус­гахаар шийдвэрлэжээ.

Энэ нь Монголбанкны зүгээс хөрш орнуудтай хийсэн анхны хэл­цэл болж байгаа юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж