Түүхий хуулиуд машиндахаа больё | News.MN

Түүхий хуулиуд машиндахаа больё

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Түүхий хуулиуд машиндахаа больё

Түүхий хуулиуд машиндахаа больё

УИХ-ын Нийгмийн бодлого, бо­ловс­рол, соёл, шинжлэх ухааны байн­гын хороо хуралдлаа. Түүгээр Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэл­цүүлэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Говийн болон алс­лагдсан сумдыг тогтоох тухай тог­тоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөв­лөсөн юм.

Гэвч Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхээс завсарлага авсан Ардчилсан намын бүлгийн шийдвэр хэвээр байгааг энэ үеэр эрхэм гишүүн П.Алтангэрэл хэллээ. Тус бүлгийн ги­шүүд Ерөнхий сайдад уг асуудлаар бичиг явуулсан, түүнийхээ хариуг хү­лээж буй аж. Хэдийгээр намын бүлэг завсарлага авах асуудлыг бүлгийн дарга, дэд дарга мэддэг ч өмнө нь шийдсэн асуудал тул байнгын хорооны дарга Д.Очирбат түүнийг хүлээн ав­лаа. Ингээд дараагийн асуудал руу шилжсэн юм. Үүний дараа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Төсөлд эмч, эмнэлгийн ажилтан албан үүр­гээ гүйцэтгэж явах үедээ бусдад дарамт­луулах, доромжлуулах зэрэг асуудал үүсдэг. Энэ тохиолдолд дарамт, занал­хийлэл учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгажээ. Үүнийг Эрүүл мэндийн тухай хуулиар бус Эрүүгийн хууль, бусад хуулиар зохи­цуулах ёстой гэсэн саналыг ги­шүүн З.Алтай, Л.Гүндалай нар гар­гав. Харин байнгын хороны дарга Д.Очирбат ийм зохицуулалт Эрүүл мэндийн тиухай хуульд заавал байх ёстой гээд Л.Гүндалай гишүүнийг эмч хүн байж эмч нарынхаа эсрэг санал гаргалаа хэмээн “чимхэв”.

Түргэн тусламж дуудсан залуу эмчийг дагуулж  явах замдаа хүчир­хийл­сэн, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн эмчилж байсан эмчээ жил га­руй дарамталсан. Эмч хуулийн байгуул­лагад хандсан ч цагдаа, шүүхийнхэн холбогдох хуульд заасан асуудал хэмээн тоомсорлохгүй байсаар жилийн дараа өвчтөнийхөө гарт эмч амиа алдсан хэ­рэг хэдэн жилийн өмнө Толгойтод гарсан зэргийг энэ үеэр жишээ татаж байсан юм. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг Иргэний эрүүл мэндийн даатгал хариуцсан байгууллага, уг асууд­лыг хариуцсан Засгийн газрын гишүүн хариуцна гэсэн заалт бас л шүүмжлэл дагуулав. “Байгууллага гэ­сэн эзэн биегүй зүйл сайдтай тэнцэнэ гэж юу байсан юм” хэмээн гишүүд маргалдсан. Хэлэлцсэний эцэст иргэний эрүүл мэндийн даатгал хариуцсан байгуул­лагын дарга гэж оруулахыг дэмжлээ. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг гишүүд дэмжсэний дараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай, Эрүүл мэндийн тухай хульд өөрчлөлт оруулах, Говийн болон алслагдсан сумдыг тогтоох тухай тог­тоолын төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр алслагдсан болоод говийн сум­дыг ямар шалгуураар тогтоосон нь гишүүдийн дунд мөн л эргэлзээ үүсгэв. Тухайлбал, Ц.Дашдорж гишүүн Говь-Алтай аймгийн наад сумд алслагдсан сумын тоонд багтсан байхад цаад сумд ороогүй байгаад гайхаж байв.

Алслагдсан сумын тоонд Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг холын айм­гийн, говийн суманд Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь гээд нэлээд аймгийн зарим сумыг багтаажээ. Байгаль цаг уурын нөхцөл, нийслэлээс алслагдсан байдал зэрэг найман үзүүлэлтээр сумдыг сонгосон аж. Тэдгээр сумдын төрийн албан хааг­чид, багш, эмч нарт тодорхой хөнгөлөлт үзүүлэх, цалинг 20 хувиар нэмэгдүүлэх, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урам­шуулал олгох зэрэг нэмэгдэл урам­шуулал олгож байх аж. Гэхдээ Л.Гүндалай гишүүний хэлснээр нийт багш ч биш зөвхөн дунд сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг арай “эвэртэй, туурайтай” нь хөнгөлөлт эдлэх бололтой. Үүнд гишүүн Л.Гүндалай ундууцаж ер нь аливаа хуулийн төслийг тогтож хэлэлцдэггүй, түргэн түүхий хууль машиндаж гарган бантан хийж буйг анхааруулан шүүмжиллээ.

Д.Одбаяр гишүүн хил орчмын алс­лагдсан арваад сум хөрш орнуудаас эр­чим хүч импортлодог. Тус сумын иргэд хилийн бүсд хамаардгаараа газар хувьчлах эрхгүй. Бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр. Тэднийг импортын цахилгааны НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх боломж байна уу гэсэн санал гаргаж байв. Сумдын тоо, жагсаалтад өөрчлөлт оруулах, нэмж хасах бо­ломж­тойг ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэлж байлаа. Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг гишүүд дэмжсэнээр хурал­даан өндөрлөлөө.

Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2011-05-04 180.149.68.200

ГҮНДАЛАЙГ САЙД БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНАХАМГИЙН УХААНТАЙ ХҮН ШҮҮДЭЭ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОВОЛ ЗҮГЭЭР Л БАЙНА

Avatar

zochin 2011-05-04 202.170.80.42

Gundalai Hovsgolchuudiin toloo uy ch hiigeegui

Avatar

Gun 2011-05-04 202.70.45.238

Balai zurag haragdaj bn

Avatar

http:goe mn 2011-05-04 202.131.248.186

HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina

Avatar

Зочин 2011-05-04 182.160.61.45

За манай аваргын шоу сенсац ч эхэлж дээ

Avatar

Зочин 2011-05-04 49.0.153.110

БНХАУ д үйлдвэрлэгдсэн JIALING Улсын үйлдвэрийн чанартай МОТОЦИКЛЬ бөөний үнээр их хэмжээгээр зарж байна 99112665

Avatar

Зочин 2011-05-04 124.158.90.6

Гүндалай солиороод эхлэх чинь Сонгууль их ойртож байгаам байна даа

Avatar

oooo 2011-05-04 180.235.172.229

ooachivaoooooooo setgegdel haachsan bee

Avatar

mgl 2011-05-04 180.235.172.229

Gundalai ih shudraga tsarailj baigaad bas budilaanii ezen yum shig bgaa yumaa mongolchuudiinhaa toloo geed l baidag baisan odoo talbai deer temtsej baigaa humuus deer irj demjij bgaagaa heleh heregtei sh dee ene chadahgui l dee Tarvaga Elbegeegeer hamgaaluulaad yum yarij chadahaa baisan baigaa yumaa Bariin suul yavsanaas batganii tolgoi yav gedgiig sanah heregtei

Avatar

burhan 2011-05-04 124.158.104.32

tuuhii yum gevel gundalai l bhdaa songogch olon hunee tanyj bj songoh heregtei gundalai shig nuhduudees bolj uls tur ediin zasgiin hugjil saadag yum shuu yer ni bol 76 iin 50 orchim ni hii suudal bugulsun nemergui nuhduud bh shiv dee songuulia mash sain sudalj tnayj bj uguurei ard tumnee

Avatar

burhan 2011-05-04 124.158.104.32

gundalai uuruu tuuhii shtee uls turd ediin zasagt saad bolnuu saad boldog ulsuudiig ard tumen yalgadag boloosoo gej huseh yum

Avatar

Зочин 2011-05-04 124.158.124.146

Төрөөс төрсөн тэрбумтанууд 1 Энхбаяр 2 Баяр 3 Нямдорж 4 Дэмбэрэл 5 СуБатболд 6 Бадамсүрэн 7 Гансүх 8 Загджав 9 Даш Зоригт 10 Чулуунбат 11 Ж Энхбаяр 12 СЭрдэнэ 13 Хүрэлбаатар 14 Бямбацогт 15 Улаан Та бүхэн өөрсдийн саналаа хуваалцаарай

Avatar

www.terguun.net 2011-05-04 202.131.227.186

Том єгзєгєєрєє алдартай хүүхнүүдийн нэг болох Kim Kardashian нь 1980 оны 10 сарын 21нд Лос Анжелес хотод тєрсєн Америкийн нэрт загвар ємсєгч жүжигчин Dancing with the StarsFamily Kardashyanov шоуны оролцогч нэгэн билээ Тэрээр найз залуутайгаа хамт байхдаа бичсэн хувийн сексийн нууц бичлэг нь яагаад ч юм бүү мэд олны хvртээл болж нэг хэсэг шуугиан тарисан билээ Хэрэв та тус бичлэгийг vзэж амжаагvй бол эндээс татан авна уу

Avatar

Зочин 2011-05-04 202.170.80.49

Gundalai l yag nudiig n olj heleh yum daa

Avatar

Зочин 2011-05-04 202.55.191.57

нэмэртэй нь хэн юм вэ хөлсний бичээч чи юм уу

Avatar

Jack 2011-05-04 122.254.127.34

Ene gunbalai gej turd yamar ch nemergui huvidaa ih nemertei amitan baih yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж