Хүнсний төрөл бүрийн зүйлсээ хөргөгчиндөө хийгээд нэг л мэдэхэд хоол биш хор болохоор болсон байх тохиолдол олон. Хадгалах хугацаа нь харилцан адилгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хамтад нь хадгалах, хөргөгч цахилгаангүй болж хэсэг унтрах зэрэг олон хүчин зүйлсээс энэ нь хамаардаг. Тэгвэл FreezCube нэртэй нэгэн бичил төхөөрөмж нь хөргөгчинд байгаа зүйлс тань хэдий хэр аюулгүй байгааг танд харуулах гэнэ.
Дотроо өөр өөр найрлагатай тусгай гелв хэлбэрийн шингэн бүхий энэхүү куб хайрцаг нь хөргөгчний хэм буурах, хөргөгчин дотор байгаа зүйлсээс үнэр ялгарах зэргээс хамааран өөрчлөгддөг байна.
FreezCube-ыг хөргөгчин дотроо тавиад доторх өнгө өнгийн гелиүд нь өөрчлөгдөж байгаа эсэхийг хараад л та хөргөгчин дэх хүнсээ аюулгүй эсэхийг мэдэх боломжтой аж.
Т.БИЛГҮҮН


